“Kick-Ass” кино ашиг орлогоороо тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

“Kick-Ass” кино ашиг орлогоороо тэргүүлж эхэллээ

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн кино ертөнцөд олон сонирхолтой үйл явдал болж өнгөрлөө. “Box Office”-ын жагсаалтыг өнгөрсөн долоо хоногт “Date Night”хэмээх романтик, инээдмийн кино тэргүүлж байсан бол өчигдрийн байдлаар “Kick-Ass”хэмээх кино тэргүүлж эхэлжээ. Энэ кино нь энэ сарын 16-нд нээлтээ хийсэн бөгөөд нэлтээ хийснээс хойш хоёр хоногийн дотор нийт $19,200,000 ам.долларын ашиг олоод байгаа аж. Тус киноны найруулагчаар Matthew Vaughn ажилласан бол гол дүрүүдэд Aaron Johnson, Christopher Mintz-Plasse, Chloë Grace Moretz, Nicolas Cage, Mark Strong нар тоглосон байна. Өнгөрсөн долоо хоногт ашиг орлогоороо тэргүүлж байсан “Date Night”хэмээх инээдмийн романтик уран сайхны кино харин гуравдугаарт жагссан байна. Ингээд ашиг орлогоороо тэргүүлж буй шилдэг 10 киног танилцуулж байна.
1.    “Kick-Ass” кино $19,200,000 ам.долларын ашиг
2.    “Death at a Funeral” кино $17,200,000 ам.долларын ашиг
3.    “Date Night”кино долоо хоногт $17,000,000 ам.долларын ашиг
4.    “How to Train Your Dragon” кино долоо хоногт $15,700,000 ам.долларын ашиг
5.    “Clash of the Titans” кино долоо хоногт $13,900,000 ам.долларын ашиг
6.    “The Last Song” кино долоо хоногт  $5,300,000 ам.долларын ашиг
7.    “Tyler Perry"s Why Did I Get Married Too?” кино долоо хоногт $4,000,000 ам.долларын ашиг
8.    “Hot Tub Time Machine” кино долоо хоногт $3,200,000 ам.долларын ашиг
9.    “Alice in Wonderland” кино долоо хоногт $3,100,000 ам.долларын ашиг
10.    “The Bounty Hunter” кино долоо хоногт $2,700,000 ам.долларын ашиг тус тус олжээ.
М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж