
Эсрэгээрээ Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцах зочдын хөл хөдөлгөөн их байна. Төрийн ордны гуравдугаар давхар хүн зөрөх зайгүй шахам зочдоор дүүрчээ. Зөвхөн Д.Загджав гишүүний тойргийнхон гэхэд 800 хүний нэр ирсэн гэх. Ийнхүү гишүүд уралдан тойргийнхоо сонгогчдыг ордонд урих болжээ. Зочид гийчид сонгосон гишүүн нь эзгүй, Д.Дэмбэрэл дарга үйлээ үзэн “ангийнхнаа” дуудаж суугааг хараад буцаж байна. Сонгууль дөхөх тусам гишүүдийн тоо цөөрч, гишүүдийн урилгаар Төрийн ордон үзэх зочдын тоо олшрох бололтой.
Д.ОЮУН