Хүний хөгжлийн санд төвлөрөх ёстой хөрөнгө цаг хугацаандаа орж ирээгүйгээс 2015 оны арванхоёрдугаар сард олгох ёстой хүүхдийн 20 мянга эзэндээ хүрэлгүй шинэ он гаргасан. Тэгвэл өнөөдрөөс арилжааны банкуудаар дамжуулан хүүхдийн мөнгийг олгож эхэлжээ. Сангийн яамны зүгээс нэгдүгээр сарын 10-нд багтаан хүүхдийн 20 мянган төгрөгийг олгохоо мэдэгдээд байсан нь ийн өнөөдрөөс ажил хэрэг болж байна.
Гэхдээ УИХ-аас баталсан хуулиар энэ оны нэгдүгээр сараас эхлэн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт олгохгүй. Тодруулж хэлбэл, 1-17 дугаар бүлэгт хамаарах айл өрхийн хүүхдэд сар тутам 20 мянган төгрөг олгох болж буй.
Г.ДАРЬ