"Коrean Air" компани, дэлхийд тэргүүлэх агаарын тээврийн компаниуд дундаас дээд зэрэглэлийн 2 давхар люкс тохижилт бүхий A380 онгоцыг хэрэглэж эхэлсэн 6 дахь агаарын тээврийн компани боллоо. Өчигдөр /IV.16/ анхны нислэгээ Инчон- Токио хотуудын хооронд хийсэн ба нийт 407 суудлаас Нэгдүгээр зэрэглэлийн суудал 12, бизнес суудал 94, Economy Class суудал 301 тус тус байх юм байна.
Эхний ээлжинд Япон, Хонг Конг руу нислэг хийх ба энэхүү онгоцны суудлын захиалга одоогийн байдлаар 92 хувьтай байна. Арван давхар барилгын өндөртэй ойролцоо очих 24 метр өндөр, 560 тонн жинтэй, 72.7метр урттай, 79,8 метр өргөнтэй, 1 давхартаа 10, 2 давхартаа 6, нийт 16 хаалгатай, 14 цагийн туршид 13434 км зам туулах чадвар бүхий 400 сая долларын үнэтэй A380 онгоцыг Коrean Air компани 2013 он хүртэл 9 ширхэгийг нэмэн авч, нийт 10 ширхэг A380 онгоцтой болж, цаашид Европ тив рүү хийх бүх нислэгээ A380 онгоцоор хийх юм байна.