Америкийн
шилдэг дуучдын нэг Алиша Кийс уран бүтээлээсээ гадна нийгэмд хандсан
арга хэмжээнүүд нэн ялангуяа өнчин өрөөсөн, өвчтэй зовлонтой хүүхдүүдийг
энэрэн хайрлах үйлсэд хүчин зүтгэж явна. Өдгөө 30 настай дуучин бүсгүй
найман сартай бяцхан хүүтэй бөгөөд эх хүний сэтгэлээр хорвоод ахархан
хугацаанд амьдрах гэж ирсэн бяцхан хүүхдүүдэд туслахаар Англи улсад
хандивын тоглолтыг зохион байгуулжээ. Алиша Кийс 2003 онд ДОХ, ХДХВ-ын
халдвар авсан Африк, Энэтхэгийн хүүхдүүдэд туслахаар буяны байгууллагыг
үүсгэн байгуулсан бөгөөд тэр цагаас хойш өнөөг хүртэл хүүхдүүдийн төлөө
тасралтгүй ажиллаж ирсэн байна.

Лондон хотын Камдены дугуй театрт
“Хүүхдүүдэд нас хайрлаач” уриан дор зохион байгуулсан энэ удаагийн
хандивын тоглолтонд хэд хэдэн одод нэгдсэн ба тэдгээрийн дотор Тайни
Темпа, Палома Фэйт, Чипманк, Бэт Дитто, Жэй Шон нар хүрэлцэн ирсэн байв.
Мөн дуучин Жорж Майкл уригдсан байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар
оролцож чадаагүй байна. Арга хэмжээг зохион байгуулахад Ронсон болон
түүний хамтлагийн гишүүд гүн туслалцаа үзүүлсэн байна. Алиша
“Givenchy”-ийн өдтэй хар даашинз өмсөн нөхрийнхөө гараас хөтлөн тайзан
дээр гарч ирснээр үдшийн тоглолт ёслол төгөлдөр эхэлжээ.
Б.Энх