УИХ-ын гурван бие даагчийн нэг С.Ганбаатар шинэ оны өмнөхөн сонголтоо хийж Хөдөлмөрийн үндэсний намд элссэн. Түүнийг Хөдөлмөрийн үндэсний намд элссэн гэх мэдээлэл олон нийтэд сонин биш байв. Учир нь, ХҮН бол С.Ганбаатарын нам гэсэн мэдээлэл эртнээс цацагдах болсон билээ.
Ийнхүү С.Ганбаатар ХҮН-ыг сонгож, харин Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар “төрхөмдөө” үлджээ. Тэдэн дээр “Шударга ёс” эвслийн Г.Уянга нэгдээд удаж байгаа. Тэрбээр өнгөрсөн шинэ жилээр бүлэгтэйгээ биш бие даагчидтай баяраа тэмдэглэж энэ талаар нүүр номын хуудаснаа фракцынхантайгаа шинэ жилээ тэмдэглэлээ хэмээн зургаа тавьжээ.
Босоо хочит найзыгаа Хөдөлмөрийн үндэсний намд орсонд бие даагчид сэтгэл дундуур байгаа бололтой. Гэхдээ С.Ганбаатарын араас Г.Уянга ХҮН-д орно гэсэн “бор шувуу” саарал ордонд нисч байна.
Олны яриа ортой юу, Г.Уянга ХҮН-д орох уу гэдгийг цаг хугацаа харуулах биз.
Г.ТУУЛ