Цахим санал асуулгыг Х.Баттулга тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Цахим санал асуулгыг Х.Баттулга тэргүүлжээ

Цахим санал асуулгыг Х.Баттулга тэргүүлж, Н.Энхбаяр удаалж байна

Монголын сайтын холбооноос улс төр, нийгэм, эдийн засгийн нэгдсэн судалгаа явуулж эхэлжээ.

Уншигчид тус холбоонд нэгдсэн 40 орчим цахим хаягийн аль нэгээр
холбогдож эдгээр салбарт рейтингээрээ хэн тэргүүлж буй талаар саналаа
өгөх юм. Судалгааг энэ сарын 11-нээс долдугаар сарын 11-ний хооронд
явуулах юм байна. Дүнг тойрог тойргоор гаргах бөгөөд явцыг нь хүссэн хүн
бүхэн хянах боломжтой гэнэ. Өнөөдрийн байдлаар уг судалгааг 906 хүний
саналаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга тэргүүлж,
712 хүний саналаар МАХН-ын дарга Н.Энхбаяр удаалж байна. УИХ-ын гишүүн
Ж.Сүхбаатарт 524, Н.Ганбямбад 502, Х.Тэмүүжинд 431, С.Оюунд 426 хүн
саналаа өгчээ. Тэдний араас С.Баяр, З.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нар нэхэж
яваа юм байна.

Та дараах хаягаар орж саналаа өгөөрэй: www.topmedee.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж