Монголын хөлбөмбөгчид Мьянмарын багтай өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөгчид Мьянмарын багтай өрсөлдөнө

Монголын хөлбөмбөгийн холбооноос өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Монголын хөлбөмбөгийн шигшээ багийнхан “Бразил-2014” ДАШТ-ийн урьдчилсан шатны Азийн бүсийн эхний тоглолтоо Мьянмарын багтай энэ сарын 29-нд Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд хийх гэж байна. Тэд тоглолтын өмнө 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр Эрхүүг зориод байгаа аж.

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг энэ удаа Францын дасгалжуулагч Жак Двинно дасгалжуулах юм байна. Тэрбээр Францын хөлбөмбөгийн холбооны биеийн тамирын хөтөлбөрийн даргаар болон 1992-1998 оны хооронд Францын хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчдын сургалтын багшаар тус тус ажиллаж байжээ. Түүний хамт Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ багийг Эрдэнэбат, менежер Энхбаяр нартаа хамтран ажиллана. Эрхүүд бэлтгэл хийж байгаа Монголын шигшээ багийнхан маргааш эх орондоо ирж, Францын дасгалжуулагчтай хамтран ажиллах юм байна. Энэ тоглолтын дараа буюу зургадугаар сарын 30-ны өдөр Монголын шигшээ багийнхан зочин багийн нутгийг зорино.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж