Гагагийн махан даашинз үзэсгэлэнд тавигдана

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Гагагийн махан даашинз үзэсгэлэнд тавигдана

Урлагийн ертөнцөд гаргаж болох хамгийн этгээд авир, төрх, үйлдлийг хэзээд торох зүйлгүй хялбар гаргаж, хувцас загварын хэтийн хандлагыг хүртэл тодорхойлж байдаг дуучин Лейди Гага өнгөрсөн жилийн MTV-ийн хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр махаар урласан даашинз өмссөн нь олны нүдийг жинхэнэ орой дээр нь гаргах дөхсөн. Харин Гагагийн тэрхүү даашинзыг тун удахгүй АНУ-ын Рок’н Ролийн Алдрын танхимын үзэсгэлэнгийн танхимд тавьж, олны хүртээл болгох гэж байна.

Даашинзыг Аргентины үхрийн махаар урласан бөгөөд Калифорни дахь Алдрын танхимын үзэсгэлэнд хүргэхээс өмнө муутгахгүйн тулд элдэв химийн бодистой саванд хийж, тусгай аргаар хатааж, үүний дараа цоо шинэ мэт харагдуулахын тулд дахин будаж янзалжээ. Түүхий махан даашинзыг муутгалгүйгээр хатааж, эргээд анхны байдалд нь оруулахын тулд нэлээд хэдэн сарын хугацаа шаардагдсан байна. Даашинзыг 2012 оны хоёрдугаар сар хүртэл үзэсгэлэнд олонд толилуулах юм байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж