“Flash” БНСУ-ын зах зээлд жулдав

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

“Flash” БНСУ-ын зах зээлд жулдав

Нэг хэсэг охидын шүтээн болж, хайрын дуугаараа уярааж явсан “Flash” хамтлагийнхан сүүлийн жилүүдэд нам гүм байгаа. Нэг хэсэг хамтлагийн гишүүн Мийгаа Өмнөд Солонгосын урлагийн сургуульд сурч, сургуулийнхаа найзуудтай хамт Монголд томоохон шоу тоглолт хийж байсан. Тухайн үед “Flash” хамтлагийнхан Өмнөд Солонгосын шоу бизнест хүч үзнэ, магадгүй алдарт “Big Bang” хамтлагтай хамт тоглолт хийх ч юм билүү хэмээн том дуугарч байсан удаатай. Тэр цагаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. “Flash” ч нам гүм, тэд БНСУ-ын шоу бизнест жулдсан бололтой.

Хамтлагийн гишүүн Бэбэ саяхан “Universe Best Songs”-ын шилдэг 25 оролцогчийн нэг Хулантай хамтарч “Мянган шалтгаан” хэмээх дуугаа клипжүүлж, үзэгчдэд хүргээд байгаа. Харин “Flash” хамтлагийн хувьд одоогоор уран бүтээлийн завсарлага аваад байгаа юм.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж