Долларын эсрэг юанийн ханш сулрав

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

Долларын эсрэг юанийн ханш сулрав

Хятадын Ардын банк (Төв банк) үндэсний валют жэньминьбигийн  (юанийн албан ёсны нэр) доллартай харьцуулсан ханшийг 6,5032 юань болтол буулгалаа. Энэ нь 2011 оны тавдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болов.

Хятадын Төв банк өнгөрсөн оны наймдугаар сараас хойш зах зээлийн хүчин зүйлийн нөлөөний чадварыг үнэлэн “тооцооны аргачлалыг хялбаршуулах” шийдвэр гаргаснаа зарласны дараа юанийн ханш сулрах болсон билээ. Тухайн ирсэн Хятадын валют доллартай харьцуулахад 6,4 юань хүртэл  унажээ. Өнгөрсөн сард юань арван өдөр дараалан суларч байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж