Энэ улиралд гайхалтай тоглолт үзүүлж, премьер лигт 15 гоол оруулчихаад байгаа “Лестер” клубын довтлогч Жейми Варди гэмтлийн улмаас хоёр долоо хоног талбайд гарч чадахааргүй болжээ.
Эдүгээ 28 настай Англи эр цавины гэмтлийн улмаас ийн талбайн гадна хоёр долоо хоногийн өнгөрүүлэхээр болоод байгаа аж.
Ингэснээр тэрбээр Английн премьер лигийн хүрээнд “Тоттенхэм”, Английн цомын тэмцээнд “Астон Вилла”-тай хийх тоглолтыг өнжихөөр болоод байна.
Н.БОЛД
Эх сурвалж: www.mminfo.mn