М.Шарапова Брисбэйн нээлттэй тэмцээнд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

М.Шарапова Брисбэйн нээлттэй тэмцээнд оролцож байна

Мэргэжлийн теннисчдийн холбооны (ATP, WTA) энэ оны анхны тэмцээн Австрали тивд эхэллээ. WTA ангилал буюу мэргэжлийн эмэгтэй теннисчдийн холбооны 2016 Brisbane International тэмцээн Брисбэйн хотноо энэ сарын 3-ны өдөр эхэллээ. Тус тэмцээнд ОХУ-ын Мария Шарапова, Беларусын В.Азаренка нарын шилдэг теннисчид өрсөлдө байна.

Дэлхийн чансааны дөрөвт бичигдэж буй ОХУ-ын Мария Шарапова эхний тойрогт нутгийн теннисчин Е.Макароватай тоглохоор оноолт таарчээ. Мөн дэлхийн чансааг тэргүүлж явсан Беларусын В.Азаренка ОХУ-ын Е.Веснинатай тоглох бөгөөд хожсон тохиолдолд тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Румыны Симона Халептэй өрсөлдөх юм.

Ганцаарчилсан болон хосын төрөлд болж буй Брисбэйн нээлттэй тэмцээн энэ сарын 10-ны өдөр өндөрлөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж