
Ардын жүжигчин Н.Сувд саяхан Төрийн ордон руу орох гэж бөөн юм болжээ. Угийн хяналт шалгалт ихтэй Төрийн ордон руу хэр баргийн хүн нэвтрээд байдаггүй. Үүдээр нь нэвтрэх гэж л чихэнд зүүсэн ээмэг,бөгж бүгдийг нь тайлна, дээрээс нь өвдөгнөөс доогуур урттай банзал, хөлийн хуруу харагдахгүй битүү намхан ултай гутал, энгэр битүү ажил хэрэгч цамц зэргийг өмсч байж л нэвтэрч орохыг зөвшөөрнө. Ардын жүжигчин Н.Сувдын хувьд энэ бүх шаардлагыг биелүүлсэн ч түний барьсан том тортой зүйл олны анхаарлыг татжээ. Хамгаалалч Н.Сувдын тортой зүйлийг дахин дахин шалгасны эцэст нэг юм нэвтрэхийг зөвшөөрчээ.
М.Анир