Го Мэйлин (баруунд)
Фото: Enrique Marcarian / Reuters
Буэнос-Айрес хотноо нээгдсэн “Дакар” ралли-марафоны нээлтийн эхний өдөр уралдааны машин замаасаа гарч үзэгч олныг мөргөн орсон золгүй хэрэг гарлаа. Энэ осол нэгдүгээр сарын 2-ны өдөр гарчээ.
Хятадын багийн уралдаанч эмэгтэй Го Мэйлин эргэлт дээр жолоодлогоо алдан машин нь онхолдон эргэж хаалтыг даван үзэгчдийг мөргөлөө. Ослоор найман хүн гэмтэл авсны гурвын бие хүнд байгаа ажээ осолд нэвэгдсэгдийн дунд хүүхэд, жирэмсэн эмэгтэй байна.
Энэ жилийн олон хоногийн авто ралли нь Аргентин, Боливийн нутгаар явагдаж Аргентины Росарио хотод нэгдүгээр сарын 16-нд бариандаа орох юм. Уралдаанд 350 тээврийн хэрэгсэл тэдний тоонд 55 спортын ачааны машинууд оролцож байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР