Girard-Perregaux шинэ гоёлоо танилцуулав

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

Girard-Perregaux шинэ гоёлоо танилцуулав

Cat’s Eye Day & Night гэх шүтээний цагийн загвар гоёмсогоор шинэчлэгдлээ.

Эмэгтэйчүүдийн Girard-Perregaux цуглуулгын манлай нь болох шүтээний гэхээр Cat’s Eye (“Мууран нүд”) гэх цагын загвар одоо  хоногийн хугацааны 916 сорьцын алтаар хийгдсэн шинэ индикатортой болов.

Шинэлэг дизайн нь дэгжин харагдах бөгөөд шинэ заалтын цонхны дээд хэсэг нь тоон нүүрэн  хэсэгт гильошийн технологийн ховилоор  цацарсан нарны гэрэл мэт харагдах бөгөөд төгсгөлийг нь цагийн эх биеийн очир эрдэнийн шигтээ гүйцээжээ. Модель Day & Night нь зөвхөн ягаан алтан хувилбараар хийгдсэн байв. Цагийн зүрх нь автомат  түлхүүрдлэг бүхий өмнө шалгагдан тодорсон калибр GP03300-0090  байгаа бөгөөд тэр зөвхөн Cat's Eye цуглуулгад зориуулагдсан билээ.  Тэр нь дашрамд  дурьдахад 218 деталиас бүрэлддэг. Тэдний  30 гаруйн ажиллагааг  эх биеийн арын тунгалаг таглаагаар  харж болох юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж