Монголын хүндийн өргөлтийн холбооны нэрэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-8-ны өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд болохоор болжээ. Тэмцээн эрэгтэй 7, эмэгтэй 6 нийт 13 жинд болж, аваргуудаа тодруулна. Тэмцээний техникийн зөвлөгөө энэ сарын 6-ны өдрийн 15.00 цагаас Спортын төв ордны хүндийн өргөлтийн улсын шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн зааланд болох юм байна.
Жингийн ангилал:
- Эрэгтэй: 50 кг, 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, 85 кг, +85 кг.
- Эмэгтэй: 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, +69 кг.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ