Саудын Араб Ирантай дипломат харилцаагаа таслав

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

Саудын Араб Ирантай дипломат харилцаагаа таслав

Адель аль-Жубейр

Фото: imago stock&people / Global Look

 

Саудын Араб Ирантай дипломат харилцаагаа тасалж байгаа тухай Reuters мэдээлэв. Саудын Гадаад хэргийн яам Иран дахь дипломатуудыг 48 цагийн дотор нутгаасаа  гарахыг үүрэгджээ. ГХЯ-ны сайд Адель аль-Жубейрын мэдэгдсэнээр, Саудын Араб улс орныхоо аюулгүй байдлыг буснуулахыг Иранд зөвшөөрөхгүй  гэнэ.

 

Саудын эрх баригчид шиитийн  шашины номлогч, вант улсын зүүн нутаг дэвсгэрт шашины цөөнхийн эрхийн төлөө тэмцэгч Нимр аль-Нимрыг цаазалсны дараа хоёр орны хоорондын  харилцаа эрс муудсан юм. Нимраас гадна өөр 46 хүн   хэт даврах үйл ажиллагаа явуулсан хэргээр цаазлагдсан юм.

 

Үүний хариуд нь Ираны удирдлага Эр-Риядыг эрс буруутгасан байв. Саудын ГХЯ  Ираны Элчин сайдыг дуудан хариу  мэдэгдлийг хийсэн байлаа. Ням гаригт иранчуудын эсэргүүцлийн жагсаал Тегеранд болж, жагсагчид ЭСЯ-ны байранд дайран орж тавилгуудыг нь эвдлэн байрыг нь шатаах гэжээ. Жагсагчдыг  цагдаагийн хүчээр шахан гаргаад галыг унтраасан байлаа.

 

Мешхедад эсэргүүцэгчид Ираны  консулын байранд довтолсон ба энэ бүгдийн дараа Саудын дипломатуудыг Иранаас гаргасан байв. Ням гаригт Ираны  шашин, төрийн удирдагч аятолла Али Хаменеи шиитийн номлогчийг цаазалсны дараа Саудын  улстөрчдийг ариун өшөө авалт хүлээж байна гэж  мэдэгдсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж