Google Images хайлт шинэчлэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Хайлтын системийн мангас Google.com бас нэгэн шинэчилэлийг хийжээ. Энэ удаад зураг тусгайлан хайлт хийдэг images.google.com сайтаа илүү боловсронгүй хөгжүүлсэн байна.

Бид зураг хайхдаа зурагныхаа нэрийг бичдэг байсан бол энэ шинэчилэлээр зурагнаас зурагны хооронд хайдаг болжээ. Тодруулбал та өөрт байгаа зургаа "Google Images" -руу ороод фото аппаратны зураг дээр дарж сонгон (компьютерээс хуулах эсвэл URL зааж өгөх сонголттой) хуулна. Хуулж дууссаны дараа таны зурагтай ижил зургийн илэрцийг танд үзүүлэх болно. Мөн энэ хайлтыг ашиглаж өөрт байгаа түгээмэл алдартай зурагныхаа нэрийн мэдэхгүй бол танд хайлтын нүдэнд тухайн зурагны нэрийг харуулах болно. Энэ үйлчилгээ нь хайлтын системд анхдагч биш бөгөөд бас нэгэн зураг хайгч сайт "tineye.com" вэб сайт энэ үйлчилгээг өмнө нь үзүүлдэг байсан билээ.

Видеог ЭНД  дарж үзнэ үү.

www.kt.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж