Энэтхэгийн нисэх баазад довтолжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.02-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн нисэх баазад довтолжээ

Фото: Twitter / @ANI_news

 

Зэвсэглэсэн дайчид нэгдүгээр сарын 2-ны өдөр Пакистаны хилийн орчим байрласан Энэтхэгийн Нисэх хүчний баазад довтолжээ. Хууль хяналтынхны мэдээллийн дагуу энэ тухай Rappler.com агентлаг дамжуулсан байна.

 

“Хэт даврагчид орон нутгийн цагаар 03:30 орчим баазад довтолсон ба одоо буудалцаан үргэлжилж байна” гэж орон нутгийн цагдаагийн газрын тэргүүн хэлжээ. Пенжаб мужийн Патханкот хот дахь цэргийн байгууламжид довтолсон хоёр дайчинг устгасан ба бусад нь баазын нутаг дэвсгэрт буудалцаж байгаа гэнэ.

 

The Indian Express мэдээлснээр, тэд баазад нэвтрэхийн тулд урд өдөр нь хулгайлсан цагдаагийн машиныг ашигласан гэнэ. Мөн дайчид цэргийн дүрэмт хувцас өмссөн байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж