Нефтийн Valhall цамхаг. Фото: Hugo Bergsaker / VG
Brent ба WTI нефтийн маркийн үнэ бирж дээр оны сүүлийн өдөр гурван хувиар нэмэгджээ. BP, ConocoPhillips, Statoil компаниудын ажилтнуудыг Хойд тэнгисийн нефтийн олборлолтын цамхгуудаас хүчтэй шуурганы улмаас ажилтнуудыг нүүлгэж, цамхгуудын ажиллагааг зогсоосон нь арилжааны үнийг нэмлээ.
Лондоны бирж дээр Brent маркийн нефтийн үнэ 2,51 хувиар нэмэгдэн баррель нь 37,51 ам.доллар болов. Нью-Йоркийн бирж дээр WTI маркийн хоёрдугаар сарын гэрээний үнэ 3,45 хувиар нэмэгдэн баррель нь 38,12 ам.доллараар арилжаалагджээ.
Далайн шуурганд нэг ажилтан амиа алдаж, хоёр нь гэмтсэн байна. Troll цамхагт ажиллаж байсан 106 ажилтнуудаас 50-ийг нь нүүлгэн авчээ.
Зангуу нь алдуурсан тээвэрлэгч онгоцнууд цамхгуудыг мөргөх аюул үүссэн гээд BP, ConocoPhillips компани далайн цамхгаасаа 380 ажилтныг эх газар руу нүүлгэлээ. Эдгээр ордуудаас өдөрт 40 мянган баррель нефтийг цамхгууд тус тус олборлодог байсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР