Нөхрийнхөө нуусан мөнгийг санамсаргүй хаяжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.02-нд нийтлэгдсэн

Нөхрийнхөө нуусан мөнгийг санамсаргүй хаяжээ

Германы Нюрнберг хотын нэгэн эмэгтэй хуучин цүнхэнд нь нуусан байсан нөхрийнхөө хэдэн мянган еврог санамсаргүйгээр хаяжээ. Эмэгтэй хог боловсруулах газарт хуучин цүнхээ өгчээ. Нөхрөөсөө их хэмжээний мөнгө цүнхэнд байсныг мэдэж, дараагийн өдөр нь цагдаад ханджээ. Цөхрөлд орсон нөхөр нь нэгэн том зүйл худалдан авахаар мөнгө хуримтлуулж байсан гэнэ.  Харин эхнэр нь түүнийг мэдээгүй байжээ. Тэдэнд хогийн контейнруудыг ухахыг зөвшөөрчээ. Азаар хогийг шатаагаагүй байсан бөгөөд тэд цүнхтэй мөнгөө олсон байна.

Герман эмэгтэй мөнгөтэй цүнхээ олсны дараа "гэр бүлийн дайныг шинэ оны өмнө зогсоож чадлаа” гэж баяртайгаар цагдаа нарт хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж