&#34Их 20&#34-ийг удирдах эрх Хятадад албан ёсоор шилжлээ

Хуучирсан мэдээ: 2016.01.02-нд нийтлэгдсэн

&#34Их 20&#34-ийг удирдах эрх Хятадад албан ёсоор шилжлээ

 

“Их 20”-г удирдах эрх Хятадад ирлээ. Тус улс 2016 оны есдүгээр сарын 4-5-нд Чэжян мужийн төв Ханжоу хотноо болох “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах юм.

 

Дээд хэмжээний уулзалтын үндсэн сэдэв нь “иновацийн, амьд, харилцан холбоотой, инклюзив даяарчлалын эдийн засгийг” бүтээх асуудал болно. Энэ нь уулзалтын төвд эдийн засаг байна гэсэн үг юм. Амьд эдийн засаг гэдэг нь G20 дотоодын эдийн засаг, олон улсын хамтын ажиллагааны механизмын бүтцийг шинэчлэх замаар ДНБ-ний эрчимтэй өсөлтийг хангах ёстой гэдгийг хэлж байгаа ажээ. Инклюзив гэдэг дор даяарчлалын хөгжлийн зөрөөг буулгах эрмэлзлэлийг хэлж байгаа юм.

 

Энэхүү дээд хэмжээний уулзалтаар гол яригдах асуудал нь олон улсын терроризмтай хийх тэмцэл байх нь мэдээж. "Их 20"-ийн уулзалтын өмнө олон тооны арга хэмжээнүүд явагдах юм. Энд салбарын сайд нарын уулзалт чухал үүрэгтэй байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж