Нэгдүгээр сарын 1-нээс Европын холбооны зөвлөлийг тэргүүлэх хагас жилийн эрх Люксембургаас Нидерландад шилжлээ. Ойрын зургаан сар буюу зургадугаар сарын 30 хүртэл Европын төвшинд дүрвэгсдийн асуудал, эдийн засгийн тогтвортой хөгжил, ажлын шинэ байр бий болгох асуудлууд нь энэ үеийн гол тэргүүлэх чиглэл байна гэж Нидерландын засгийн газар мэдэгдлээ.
Дүрвэгсдийн асуудал нь Европын толгойн өвчин хэвээр байгаа ба Турк, Африктай хийсэн дээд хэмжээний уулзалтууд нь үр дүнгээ өгөхгүй байна. Гэсэн ч “Еврпын эвсэл үндэсний хэмжээний хил хязгаарын аль хамгаалалт нь чухал вэ гэсэн талаар Нидерланд Европын холбоонд маргаад суухгүй” гэдгийг Голландын ерөнхий сайд Марк Рютте амлаж бана. Уг асуудлыг Европын төвшинд хурдан шуурхай шийдэх тал дээр Нидерланд эрчимтэй ажиллах гэнэ.
Европын олон орнууд өөрийн санхүүгээ цэгцлэхээр чухал шинэчлэлийг хийсэн, одоо эдийн засаг нь аажмаар сэргэж байна. Тэгэхлээр ажлын байр гарч ирэх нь тодорхой. Энэ амжилтыг Нидерланд батган бэхжүүлэх ёстой гэж үзэж байгаа гэнэ.
Нидерланд холбоог даргалах оргил үеэр Европын холбоо ба Украины эвслийн тухай гэрээгээр бүх нитийн санал асуулга явагдана. Мөн Их Британийн тус холбооноос гарах олон нийтийн санал асуулгын асуудал бас л шинэ даргыг зовоох ёстой. Энд Оростой хэрхэн харьцах асуудал бас чухал байх нь мэдээж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР