Олимп болон паралимпийн наадмын хэдэн эрхтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2016.01.02-нд нийтлэгдсэн

Олимп болон паралимпийн наадмын хэдэн эрхтэй вэ?

Бразилийн Рио де Жанейрод болох олимп болон паралимпийн наадамд оролцох эрхээ авсан тамирчдын нэрийг Үндэсний багийн албанаас оны өмнө гаргасан. Одоогийн байдлаар 16 тамирчин эрхээ авсан байна. Үүнд чөлөөт бөх 6, буудлага 3, байт харваа, хөнгөнатлетикийн төрлөөс тус бүр 1 эрх аваад байгаа бол паралимптийн таван тамирчин Риог зорих эрхтэй болоод байна.

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "РИО-2016" Олимпийн наадамд орох Монголын тамирчдын анхны эрхийг 2015 оны 4 дүгээр сард буудлагын "Дэлхийн цом"-ын 25 метрийн спорт гар бууны төрөлд түрүүлснээр авчирч байсан юм. Тэгвэл хамгийн сүүлд буюу 2015 оны 11 дүгээр сард Тайландад болсон пара байт харвааны паралимпийн эрх олгох тэмцээнээс “Хангарьд” спорт хорооны тамирчин А.Анхбаяр Риог зорих эрхээ авсан.

"РИО-2016"-ын эрхээ аваад байгаа тамирчид.

Спортын төрөл

Авсан эрхийн тоо

Тамирчдын нэр

Спортын цол зэрэг

Ямар тэмцээнээс ямар амжилт үзүүлж эрх авсан бэ?

1

Буудлага

3

О.Гүндэгмаа

МУХБ, МУГТ

БНСУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны дасгалд алтан медаль хүртэж  “Рио 2016” олимпийн наадамд оролцох анхны эрх авав.   

2

Ц.Мөнхзул

ОУХМ

Азербайжаны Габала хотноо зохиогдсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд VI байрт шалгарсан.

3

Г.Нандинзаяа

ОУХМ

АНУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хийн урт бууны 10 метрийн дасгалд IV байрт шалгарсан.

4

Хөнгөн атлетик

1

Б.Сэр-Од

МУГТ

Германы Хамбург хотноо 2015.04.26-нд зохиогдсон XXX  дахь удаагийн “Хамбург марафон” тэмцээнд VI байрт шалгарсан.

5

Пара буудлага

1

З.Ганбаатар

СМ

2014 оны долоодугаар сард ХБНГУ-д болсон  ДАШТ-ий 50 метрийн сонгомол гар бууны төрөлд VII байрт шалгарч “Рио 2016” паралимпийн наадамд оролцох анхны эрх авчээ.

6

Пара пауэрлифтинг

1

Э.Содномпилжээ

ОУХМ

Арабын Нэгдсэн Эмират улсад зохиогдсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд  II байрт шалгарсан.

7

Пара байт харваа

1

Д.Баатаржав

МУХБ, МУГТ

ХБНГУ-д болсон пара байт харвааны ДАШТ-д VII байрт шалгарсан

8

Пара хөнгөн атлетик

1

С.Цогтгэрэл

ОУХМ

ОХУ-д болж өнгөрсөн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Зээрэнцэг шидэлтийн төрөлд  I, II байрт шалгарсан.

9

Чөлөөт бөх

6

С.Батцэцэг

МУГТ

ДАШТ “Лас Вегас 2015” тэмцээн

63 кг-ын жинд I байрт шалгарч Алтан медаль хүртсэн.

10

П.Өнөрбат

МУГТ

74 кг-ын жинд II байрт шалгарч  Мөнгөн медаль хүртсэн.

11

Э.Бэхбаяр

МУГТ

57 кг-ын жинд III байрт шалгарч  Хүрэл медаль хүртсэн.

12

О.Насанбурмаа

МУГТ

69 кг-ын жинд шагналт V байрт шалгарсан.

13

Г.Мандахнаран

МУГТ

65 кг-ын жинд шагналт V байрт шалгарсан.

14

Ж.Чулуунбат

ОУХМ

125кг-ын жинд шагналт V байрт шалгарсан.

15

 Байт харваа

1

Ж. Гантөгс

ОУХМ

Тайландын Бангкок хотноо зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан харваанд II байрт шалгарсан.

16

Пара байт харваа

1

А.Анхбаяр

ОУХМ

Тайландын Бангкок хотод болсон пара байт харвааны паралимпийн эрх олгох тэмцээн

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох цуврал тэмцээнүүд Европ тивд энэ сараас эхэлнэ. Жүдочдын хувьд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа Риог зорих боломжтой.

Мөн чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлтийн баг тамирчид дөрөв, тавдугаар сараас эрхийн тэмцээнд оролцох бол хөнгөн атлетикийн марафоны төрөлд олимпийн 2-3 эрх нэмэгдэх боломж бий.

Зуны XXXI дэх олимпийн наадам Бразилын Рио де Жанейро хотноо VIII дугаар сарын 05-21-ны өдрүүдэд, паралимп IX дүгээр сарын 7-18-ны өдрүүдэд болно.

Ч.БОЛОР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж