Нийслэлчүүд шинэ он, шинэ жилээ харьцангуй тайван угтжээ. Өчигдөр үдэш Чингисийн талбайд болсон “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн гурван цагийн турш үргэлжилсэн ч хэв журмын ямар нэгэн зөрчил гараагүй байна. Нийслэлийн төвийн дүүргүүдэд аваар осол, зөрчил дутагдал гараагүй тайван өнжсөнийг Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс мэдээллээ. Урьд шөнө бага хэмжээний цас орсон ч хотын төвийн зам харгуй, хот орчмын даваа гүвээг дүүргүүдийн ТҮК-ийн ажилчид цаг тухайд нь цэвэрлэж, давс, цас хайлуулагч бодис цацсан байна.
Харин нийслэлийн алслагдсан дүүрэг Налайхад архидан согтуурсны улмаас хоёр иргэн нэг дор нас барсан хэрэг гарчээ. Найзууд шинэ оныг хамтдаа угтаж байгаад дээрх хэрэг гарсан гэнэ. Хэргийг шалгаж эхэлжээ.
Д.ЦЭЭЛ