
“Maruti Suzuki” нь Японы “Suzuki Motor” корпорацитай хамтрагч бөгөөд Энэтхэгийн машин үйлдвэрлэлийн 50 хувийг эзэлдэг байна.
13 хоног үргэлжилсэн ажил хаялт өдөрт 1,000 автомашин үйлдвэрлэдэг Харяана дахь Манесар үйлдвэрийн үйлдвэрлэлд багагүй алдагдал авчирсан гэнэ.
“Maruti Suzuki” нь Энэтхэгт хоёр том үйлдвэртэй бөгөөд ирэх гурван жилийн хугацаанд автомашины зах зээл дэх орон зайгаа тэлэхийн тулд нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа юм. Өнгөрсөн жил тус компанийн автомашины худалдааны хэмжээ 30 хувиар өсч шинэ амжилт тогтоосон байна.
Н.Энх