Адель Кейт Миддлтонд зориулан дуулах уу?

Хуучирсан мэдээ: 2016.01.01-нд нийтлэгдсэн

Адель Кейт Миддлтонд зориулан дуулах уу?

Жонон Уильям эхнэрийнхээ мөрөөдлийг биелүүлэхээр дуучин Адельтай жижиг концертийн талаар хэлэлцээр хийж эхэлжээ. Энэ оны нэгдүгээр сарын 9-нд Кейт Миддлтон 34 нас хүрэх юм. Кембрижийн герцогийн ахайтан британийн  дуучин бүсгүйг шүтэн биширч ирсэн бөгөөд төрсөн өдрөөрөө дуулуулах хүсэлтэй гэнэ. Жон Уильям эхнэрийнхээ мөрөөдлийгг биелүүлэхээр дуучинтай хэлэлцээр хийсэн ба  Адель хааны гэр бүлийнхний өмнө  дуулах эсэх талаар эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа гэнэ.

Алдартай дуучин хааны гэр бүлийнхэнтэй эртнээс танил, тэд сайн харьцаатай учир  ахайтны  хүсэлтээр дуулна гэдэгт бараг эргэлзэх зүйлгүй болов уу.

Адель өвлийн сүүлчээр эхлэх аялан тоглолтдоо бэлтгэн заваар муу байгаа учир татгалзаж ч бас болох юм хэмээн дуучны ойрын эх сурвалж болгоомжилсон байна. Адель хэдэн сарын дотор Европоор тэр чигт нь аялан тоглож, өөрийн “25” цомгийг дэлгэх ажээ. Ирэх зун дуучин бүсгүй АНУ, Бразили, Мексикт тоглолт хийнэ.

Гэсэн ч Кейт дуучныг нааштай  хариу өгнө гэсэн итгэлтэй байгаа төдийгүй  сонсох дууныхаа жагсаалтыг гаргасан гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж