Боолын хөдөлмөр орчин үеийн хэлбэрт шилжжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Боолын хөдөлмөр орчин үеийн хэлбэрт шилжжээ

Гар үйлдвэрийн хивснээс ихээхэн хамааралтай Непалийн эдийн засаг хямралд орсноос хүүхдийн хөдөлмөрийг мөлжих явдал газар авчээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх дэд захирал асан Кул Гаутам "Непалийн олон үйлдвэрт хүүхдийг маш бага хөлсөөр хүнд хөдөлмөр эрхлүүлж, боолчилж” байгааг шүүмжилсэн байна.  Ажил олгогчид тосгонуудаар явж, эцэг эхчүүдэд боломжийн цалин амлаж хүүхдийг нь ажил хийлгүүлнэ гэж авч явдаг боловч хэдэн сараар ажиллуулсаны дараа ямар ч хөлс өгөлгүй буцаадаг байна.

Хятад, Энэтхэг хоёр улсын дунд Гималайн өвөрт оршдог Непал улсад гарг аргаар нэхэх хивс нь гол үйлдвэрлэлийн нэг ажээ. “Соман Лома” хэмээх гар хивсний үйлдвэр жилд гурван сая метр хивс экспортолдог байсан бол одоо нэг сая хүрэхтэй үгүйг  гадаадад гаргаж байгаа гэнэ.

Тус улсын хүн амын  25 хувь нь туйлын ядуу тарчиг нөхцөлд амьдарч буй бөгөөд ядуурлаас гарах арга зам хайж буй ажээ. Хэдийгээр тус улс 2000 онд боолын хөдөлмөрийг халсан гэж мэдэгдэж байсан авч ийм тогтолцоо орчин үеийн хэлбэрт шилжиж, оршсоор байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн экс тэргүүн онцолсон байна.

Залуучуудад зөвлөгөө өгдөг олон улсын хөтөлбөрөөс явуулсан судалгаа тус улсад боолын хөдөлмөр эрхэлж буй хоёр сая хүүхэд байгааг харуулжээ.

Хэдийгээр тус улсын хуулиар 14-өөс доош насны хүүхдийг хөдөлмөр эрхлэхийг хориглодог авч хөдөө тосгонд амьдарч буй хүн амын 80 хувь нь хүүхдээ ажил хийлгүүлэхээр төв рүү явуулдаг байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж