Оросын агаарын цохилтод алан хядагчдын толгойлогч өртжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.31-нд нийтлэгдсэн

Оросын агаарын цохилтод алан хядагчдын толгойлогч өртжээ

Фото: mil.ru

 

Оросын Су-34 онгоц ракка хотын ойролцоо жихадистуудын хээрийн дарга нар байсан байрыг чиглүүлэгчтэй бөмбөгөөр бөмбөгдөн устгажээ. Хээрийн дарга нарын уулзалт болох тухай мэдээллийг сөрөг хүчнийхнээс авсны дараа хоёр хоног агаарын тагнуулын ажиллагаа явуулан байг тодруулсан байна. Үүний дараа Су-34 онгоцоор агаараас цохилт өгч, бүгдийг нь устгалаа гэж БХЯ-ны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдлээ.

 

Арванхоёрдугаар сарын 28-наас хойш Оросын онгоцнууд 121 удаа байлдааны нислэг хийж, Алеппо, Идлиб, Латакия, Хама, Хомс, Дамаск, Даръа, Ракка, Дейр-эз-Зор мужууд дахь хэт даврагчдын 424 байгууламжид цохилт өгчээ. Су-25 дайрагч онгоц Шуаргет-Эль-Арз районд исламчуудын бэхэлсэн байгууламжийг устгажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж