Хүйтэрснээс байгалийн хийн үнэ өсөв

Хуучирсан мэдээ: 2015.12.31-нд нийтлэгдсэн

Хүйтэрснээс байгалийн хийн үнэ өсөв

Эрчим хүчний түлшний зах зээлд цаг агаар чухал нөлөөтэй байдаг. El Niño гэх цаг агаарын ер бусын үзэгдэл өнгөрсөн долоо хоногт байгалийн хийн үнийг дээд зэргээр унагасан байна.

Гэхдээ долоо хоногийн төгсгөл рүү дулаан цаг агаар мөнхийн биш түүний оронд хүйтэн ирж байгаа тухай мэдээлэн үнийн хэлбэлзэлд өөрчлөлт оруулж эхэллээ.

Номхон далайн экваторын бүсийн усны дулааны хэлбэлзлийг гаргадаг El Niño-ийн оронд La Niña гэх эсрэг үзэгдэл ирж байна. La Niña-ийн нөлөөгөөр эрс хүйтэрч, түлшний түүхий эдийн зах зээлийг бужигнуулах магадлалтай. Нэгдүгээр сард цаг агаар хүйтэрнэ гэж Европын Цаг уурын төвөөс мэдээлж байна.

Энэ бүхнээс шалтгаалан байгалийн хийн нийлүүлэлтийн үнэ бараг 40 хувиар нэмэгдлээ.

Zerohedge

Цаг уурчдын мэдээг эргэн сануулахад өнгөрсөн онд El Niño үзэгдлийн оргил үе нь бас л арванхоёрдугаар сард байсан ба өвлийн бусад цагт нь хүйтэн байжээ.

Нефтийн ханшийн хувьд цаг уур төдийлөн нөлөөлдөггүй. Учир нь нефть одоо геополитикийн гол зэвсгийн нэг болоод байна. Даваа гаригт нефтийн үнэ унасан бол мягмар гаригт гурван хувиар нэмэгдэв. Гэсэн ч төд удалгүй дахиад л $37,3 доллар хүртэл үнэ нь буурсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж