С.Наран хатны дүр бүтээсэн гэв үү

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

С.Наран хатны дүр бүтээсэн гэв үү

Соёлын тэргүүний
ажилтан, дуучин С.Наран уран бүтээлийнхээ хажуугаар кино жүжигт тоглоод
тун ч завгүй байгаа гэх. Өвөрмонголчуудтай хамтран бүтээж буй түүхэн
киноны гол дүрд дуучин бүсгүйг сонгохоор найруулагчид нь хэдийнэ
“олзолсон” юм байх. Тиймээс тохирох дүрийг нь хэдэн зааварлагчтай хамт
өгчихөөд хэрхэн тоглож буйг харж суугаа гэнэ. Эршүүд зантай дуучин
бүсгүй ч энэ тал дээр туршлагатай гэдгээ харуулж Өвөрмонголын хэдэн
жүжигчнийг нь ичээх шахам ажиллаж байгаагаа дуулгав. Хамгийн сонирхолтой
нь, түүний бүтээж буй дүрийг хэн хүнгүй л нууцалж буй. Харин хамт
ажиллаж буй уран бүтээлчдээс нь энэ талаар сонирхвол, дуучин С.Наран
нэгэн хатны дүрд хувирсан аж. Үндэсний хувцас хэрэглэл гайхалтай сайхан
зохидог гэх дуучин бүсгүй ч энэ дүрээ сайн гаргахын тулд кино зохиолоо
уншиж, үгээ давтаад жүжигчний ангийн оюутан шиг л хичээж байгаа талаар
найруулагчид нь ам сайтай явна лээ. Түүний тоглосон түүхэн кино хэдийд
дэлгэцэнд гарах нь тодорхойгүй байгаа бөгөөд үйл явдал, өрнөлийг нь
дүрсэлсэн нэлээд хэдэн дуугаа олны сонорт хүргэсний дараа тэд томоохон
хэмжээний нээлт хийх юм байна.


Б.Болор  www.secret.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж