Амур, Тимур хоёроос болж сайт гацжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Амур, Тимур хоёроос болж сайт гацжээ

ОХУ-ын Приморийн хязгаарын дархан цаазат газрын Амур нэртэй бар, Тимур нэртэй ямаа хоёр сүүлийн нэг сарын турш хэвлэлийн од болоод байгаа билээ. Уг нь ямааг баранд идэш болгон ойд тавьсан ч Амур бар ямааг идээгүйгээр барахгүй найз болж, цас орсон үед өөрийн нөмөрлөдөг газраа хүртэл найр тавин өгч байсан юм. Амур, Тимур хоёрын талаарх мэдээг сонирхон унших хүн их байгаа учраас Дархан цаазат газрын захиргаа фэйсбүүкийн сүлжээнд аккаунт нээсэн. Мөн Амур, Тимур хоёрын байгаа газар дөрвөн вэб камер тавьж, тэдний өвөрмөц үерхлийг дархан цаазат газрын цахим хуудсаар онлайн дамжуулж эхэлсэн аж. Гэтэл сайт хандалтын ачааллаа даалгүй түр зогсоод байгаа аж. “Ачааллын улмаас манай сайт түр ажиллахгүй, бид асуудлыг хурдан хугацаанд шийдэхээр ажиллаж байна” хэмээн нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээлжээ.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж