2015 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1992.72-1996.01 төгрөгийн ханшаар 3.5 сая ам.доллар, 305.22-306.31 төгрөгийн ханшаар 24.0 сая юань худалдан авчээ. Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно.
Мөн өдөр явагдсан ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 25.69 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэнийг Монголбанк 100 хувь биелүүлэв.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛБАНК