&#34Qatar Masters Open&#34 Дэлхийн аваргын ялалтаар өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

&#34Qatar Masters Open&#34 Дэлхийн аваргын ялалтаар өндөрлөлөө

"Qatar Masters Open 2015" тэмцээний аваргын төлөөх шийдвэрлэх сүүлийн өрөгт Норвегийн их мастер, Дэлхийн шатрын аварга М.Карлсен, Оросын их мастер, экс Дэлхийн шатрын аварга В.Крамниктай тэнцэж 9 өргөөс 7 хожил авч тэргүүн байр эзэллээ. Хоёр тоглогч ижил хожилтой гарсан учир нэмэлт тоглолтоор ялагчийг тодруулахад М.Карлсен Хятадын их мастер Ю Янги-г 2-0 харьцаагаар хожжээ. Ю Янги сүүлийн өрөгт Америкийн их мастер Со Весле-г буулган авчээ. Гуравдугаар байрыг Оросын их мастер, экс Дэлхийн шатрын аварга В.Крамник 6,5 оноогоор эзэллээ. Өнгөрсөн жил Хятадын их мастер Ю Юнги Qatar Masters Open 2014 тэмцээнд түрүүлж байжээ.

Ж.МӨНХБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж