“Renaissance Capital” /RenCap/ компани Монголын нүүрсний салбарыг
“чанартай тээвэрлэлт” гэж тодотгожээ. Тус байгууллага нүүрсний тээвэрлэлтийг
Хятад руу төмөр зам тавих замаар шийдэх хэрэгтэйг онцолсон байна. Хэрэв нөхцөл
байдлыг өөрчлөн одоогийн шороон замын оронд төмөр замын дэд бүтцийг байгуулж чадвал
Монголын нүүрсний салбар олон улсын зах зээлд өрсөлдөхүйц болох юм. Гэхдээ дэд
бүтцийн ажилд хугацаа шаардах учир ойрын үед Монголын нүүрсний үнэ Өвөрмонгол, Гансу, Шинжиан дахь бүтээгдэхүүний үнээр зарагдах нь тодорхойг мөн дурджээ.
Хэдийгээр ойрын хугацаанд Хятадаар зах зээл хязгаарлагдаж буй ч үүнээс үл
хамааран нүүрсний компаниудын ашиг нь баяжуулсан нүүрсний үйлдвэрлэл нэмэгдэх
болон тээврийн зардал буурахтай холбоотойгоор өсөхөөр байгааг компани
судалгаандаа тэмдэглэсэн байна. “RenCap” судалгаандаа үндэслэн Монголын нүүрсний зарим компаниудын хувьцааны
өсөлтийн таамгийг гаргасан бөгөөд MMC-ийн хувьцаа 14 хон.доллар, Мо Эн Ко 1.15 хон.доллар, SGS 110 хон.доллар, “Хүннү коал”-ын
хувьцаа 2.20 австрали.доллар болохоор байна. Энэ нь үндсэндээ компаниудын
хувьцааны одоогийн үнэлгээтэй харьцуулахад 20-50 хувийн өсөлтийн төлөв юм. Харин
Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй Мо Эн Ко-гийн хувьд хувьцааны
үнэлгээ нь 20 гаруй хувиар буурч, 1.15 хонконг доллар болно гэж таамаглажээ.
Б.Төгс