Тайгер Вуудсын хүүхдүүд гольфид дургүй

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Тайгер Вуудсын хүүхдүүд гольфид дургүй

АНУ-ын мэргэжлийн гольфийн шилдэг тоглогч Тайгер Вуудсын хүүхдүүд хэзээ ч гольфийн тамирчин болохгүй гэж ярьжээ. Америкийн түүхэн дэх хамгийн амжилттай яваа гольфийн тамирчны хүүхдүүд гольфийн тамирчин биш, хөлбөмбөгч болохыг хүсдэг гэнэ.

Тайгер Вуудс саяхан Багамад өөрийн сангаас ивээн тэтгэсэн тэмцээнд оролцохдоо найман настай Сэм, зургаан настай Чарли нарыг дагуулж очжээ. Тайгер Вуудсээс ярилцлага авсан “USA Today” сайтын сурвалжлагч хүүхдүүдээс аавынхаа мэргэжлийн өвлөх үү, эсвэл Лионел Месси шиг хөлбөмбөгч болох уу гэж асуухад хүүхдүүд Лионел Месси шиг болно гэж шууд хариулсан гэнэ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж