АНУ-ын хөлөг онгоцны дэргэд Иран буудлагын сургууль хийжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

АНУ-ын хөлөг онгоцны дэргэд Иран буудлагын сургууль хийжээ

Ираны пуужинт катер онгоц

Гэрэл зургийг: Ali Mohammadi / Xinhua / Zumapress / Global Look

 

Ормузын хоолойгоор орж явсан АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч "Гарри Трумэн» хөлөг онгоцны  ойролцоо Ираны Хувьсгалт гвардийн хөлөг онгоц буудлагын сургуулилалт хийлээ. Хэд хэдэн пуужинг иранчууд америкийн хөлөг онгоцноос 1300 метрийн зайтай байхдаа харвасан гэж NBC News мэдээлэв.

 

Энэ үед хоолойн усанд Францын фрегат, АНУ-ын эсминец болон тээврийн арилжааны хөлөг онгоцууд байжээ. Олон улсын далайн тээврийн зөвшөөрөгдсөн зурваст АНУ-ын хөлөг онгоцууд байсан тухай мэдээлж байна. Гэхдээ буудлагын сургуулилалт хийнэ гэдгээ Иран өмнө нь радиогоор мэдээлжээ.

 

Иранчууд хөлөг онгоцуудыг онилон буудаагүй ч энэ хэрэг явдлыг өдөөн хатгасан, аюултай гэж америкчууд үзжээ. Эвслийн хөлөг онгоцууд аяллаа үргэлжлүүлсэн ба эдгээр хөлөг онгоц дээрх нисэх онгоцууд “Исламын улс” гэх хэт даврагч бүлэглэлийнхэнд агаарын цохилт өгөхөд оролцжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж