2015 оны шилдэг шоунууд

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

2015 оны шилдэг шоунууд

Ирж буй он бидэнд юу авчрахыг бид одоохондоо мэдэхгүй. Харин өнгөрсөн онд шоу бизнесийн тайзнаа олон гайхалтай, сэтгэл гижигдсэн, дурсагдан үлдэх агшин зөндөө байсан. Хэн хэрхэн үзэгчдийн алмайруулсан тухай одоо бүгд нэг дурсаад үзье.


Хэнсел, Дерек Зуландер хослолын эргэн ирсэн нь

Загварын Valentino ордны намар-өвлийн үзүүлбэр олон хүнд таалагдсан. Тайзнаа хар цагааны  гайхам зохицол, хятад луу, нисдэг даашинзууд, уран чамин хатгамлууд бүхий загваруудыг Хансел, Дерек Зуландер үзүүлсэн нь үзэгчдийг догдлуулсан юм. Шоуны төгсгөлд  гэнэтхэн жүжигчид Бен Стиллер, Оуэн Уилсон хоёр ирцгээн “Жишгийн эрэгчин” киноныхоо хоёрдугаар хэсэг  бэлэн болсныг харуулсан билээ. Энэ инээдмийн кинонд тэднээс гадна Ким Кардашьян, Жастин Бибер, Льюис Хэмилтон, Бенедикт Камбербэтч, Карли Клосс, Наоми Кэмпбелл нар тогложээ. Кино ирэх хоёрдугаар сард нээлтээ хийх юм.

Карл Лагерфельдын муза, шинэ од Лили-Роуз Деппын замын эхлэл

Нэгт нэггүй сайтар бодон бүтээсэн бодит орчноор тайз заслаа хийж ирснээрээ Chanel үзэгчдийг өөрийн шоуд бүрэн татаж чаддаг. Кутюрын Grand Palais намар-өвлийн үзүүлбэрийг казинод хийж Жулианна Мур, Кристен Стюарт, Ванесса Паради нар покер, рулет тоглож байлаа. Гэтэл үзэгчдийн анхаарал жүжигчин эмэгтэйчүүдэд биш харин 16 настай Лили-Роуз Деппэд татагдсан байв. Паради, Жонни Депп нарын охиныг алдарт дизайнч Карл Лагерфельд сонголсон нь нүдээ олсон хэрэг байв. Хожигдолгүй бооцоо гэдэг л тэр байсан байх. Шинэ од төрж байна.

Rick Owens-ийн үзүүлбэр дэх акробат

Рик Оуэнс гайхашруулж төрүүлж чаддаг дизайнч гэдэгт огт эргэлзэх зүйлгүй. Хавар зуны  улирлын үзүүлбэр дээр тэрээр загвар өмсөгчид найз охиноо хэрхэн аксессуар болгох олон санааг харууллаа. “Төгсгөл: хаад ба бурхад” киноны хөгжмийн дор загвар өмсөгчид бусдыгаа биедээ бэхлэн гарч алхацгаалаа. Загварууд нэг их анхаарал татааагүй ч энэ шоуны акробатын үзүүлбэрийг  зочид нь мартахгүй нь ойлгомжтой. Акробатын явцад загвар өмсөгчдөөс хэн ч гэмтээгүй өнгөрчээ.

Луврын хаяан дахь цэцгэн уул

Раф Симонс цэцгэнд дуртай. Энэ бол нууц биш. Christian Dior ордны зохион бүтээгч Раф Симонс нэг том байгууламжийг Луврын ордны хашаанд байгуулав. Түүнийг босгоход 40 тонн ногоо, 400 мянган дельфиниум гэдэг цэцэг ашиглажээ. Парисын шинэ төгөл удаагүй ч сүртэй харагдаж байсан юм.

Kanye West + аdidas Yeezy Season1 загвар бүгд зарагдав

Канье Уэст Нью-Йорк хотноо Канье Уэст дизайнер болж буйгаа харууллаа. Загварын долоо хоногийн хамгийн их хүлээсэн танилцуулга дээр шинэ төрж буй дизайнерийн найз нөхөд, шоу бизнесийн одод- Ким Кардашьян, Дрейк, Жастин Бибер, Хейли Болдуин нараас гадна загварын ертөнцийн гуру Анна Винтур эхний эгнээнд сууж байлаа. Kanye West + аdidas Yeezy Season1 цуглуулга амжилттай болж хоёр цагийн дараа өндөр үнэтэй байсан ч бүх загвар нь борлогджээ.

Louis Vuitton намар өвлийн үзүүлбэрийн галактик хоорондын чимэг

Францын Louis Vuitton загварын ордны үзүүлбэр футурист мөсөн гэрүүдийн загвараар хийж, хоорондоо холбогдсон байгууламжид болсон нь  үзэгчдэд өндөр сэтгэгдэл төрүүлэв. Шоуг байгууламж дотор байрлуулсан 21 камер янз бүрийн өнцгөөс харуулж байв.

Marc Jacobs-ийн хавар зуны үзүүлбэр яг л кино шиг

Өөрийн хавар-зуны улирлын шоудаа Марк Жейкобс зочдоо Нью-Йоркийн цорын ганц, нэг заалтай Ziegfeld кинотеатрт урин, дайны дараах кино урлагийн алтан үеийн  уур амьсгалыг орууллаа. Дэлгэцнээ One night Only, Marc Jacobs, #MarcJacobsPremiere гэсэн даруухан хаяг гарч, амьд жааз хөгжим тогложээ. Дунд нь Бетт Мидлер, Вайнона Райдер, София Коппола нарын цуутнууд байсан үзэгчдэд попкорн  худалдаж, улаан хивс дэвссэн харагдлаа.

Dolce & Gabbana үзүүлбэрийн нийтийн селфи

Жилийн медиа трэнд нь селфи. Загварын трэндийг байнга харуулж байдаг дизайнч хос Доменико Дольче, Стефано Габбана тэр хандлагыг хөөрхөн ашиглав. Dolce & Gabbana хавар-зуны шоуны загвар өмсөгчид сельфидэж, тэдний селфи тэр даруйдаа асар том дэлгэцнээ  гарч байлаа. 

Givenchy-ийн ойн үзүүлбэр

Загварын Givenchy ордныг Рикардо Тиши 10 жил удирдаж байгаа юм.Тэр ойгоо тэмдэглэхээр үзүүлбэрээ Парисаас Нью-Йоркт авчирлаа. Хайр сэтгэл, итгэл найдвар гэсэн уриатай энэ үзүүлбэрийн тайзны ард One World Trade Center харагдаж байлаа.

Balenciaga

Энэ жил хэд хэдэн дизайнер сүүлчийн үзүүлбэрээ дэлгэсэн. Тэдний нэг нь Александр Вонгийн Balenciaga ордонд зориулсан хавар-зуны  шоу байлаа. Тэрбээр креатив захирлын тушаалаас огцорч байгаа нь зунаас тодорхой болсон тул  цуглуулга нь ихээхэн анхаарал татсан юм. Цагаан өнгөний давамгайлал, дотуур хувцасны олон деталь, сүлжмэл зэрэг нь шүтэн бишрэгчдийг нь баярлууллаа.

Philipp Plein-ий роботууд

Филипп Плейн шоу хэрхэн хийхээ сайн мэддэг. Хавар-зуны үзүүлбэр дээрээ үүнийгээ баталлаа.Энэ удаа роботууд Кортни Лавыг дуу дуулахад нь хөгжмийг нь тоглов.

Victoria's Secret-ийн ойн үзүүлбэр

Виктория секретсийн 20 дахь шоуг хүмүүс ихээхэн хүлээж байсан юм. Анх удаагаа супер модель-оддын бүрэлдэхүүн нь шүтээн болж ирсэн “сахиусан тэнгэрүүдтэйгээ” хамт тайзнаа алхлаа. Энэ удаагийн үзүүлбэрийн гэнэтийн бэлэг нь Селена Гомес, The Weeknd, Элли Голдинг нарын тоглолт боллоо.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж