MotoGP-д зургаан баг шинээр хөл тавина

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

MotoGP-д зургаан баг шинээр хөл тавина

MotoGP ангиллын 2012 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан шинэ баг өрсөлдөхөөр тогтжээ. Өдгөө элитээс доогуурх ангилалд хурд сорьж буй тус багууд Олон улсын мотоциклийн холбооноос эцсийн зөвшөөрлөө авснаар ирэх жил дээд төвшинд уралдах эрхтэй болж байгаа юм. Тэдгээр зургаан баг нь “Quereoseno Racing”, “Forward Racing”, “Kiefer Racing”, “Marc VDS Racing Team”, “Paddock GP Racing” болоод “Speed Master” багууд юм. Энэ улирлаас эхлэн Парис Хилтоноос санхүүжилт авах болсон “Queroseno” баг өдгөө 125сс ангилалд уралдаж байгаа бол бусад таван баг нь Moto2 ангилалд хурд сорьж байна. Дээрхээс гадна өөр бусад багууд элит ангилалд өрсөлдөх сонирхолтой буйгаа Олон улсын мотоциклийн холбоонд илэрхийлсэн гэнэ.

Сонирхуулахад, ирэх жилээс эхлэн MotoGP ангилалд өрсөлдөх мотоциклийн хөдөлгүүрийн багтаамж 800сс байсан нь 1000сс болж өөрчлөгдөх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж