С.Ламбаа төрийн нарийн болов

Хуучирсан мэдээ: 2015.12.29-нд нийтлэгдсэн

С.Ламбаа төрийн нарийн болов

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Ламбааг томилжээ.

Тус яамны сайд болон Төрийн нарийн бичгийн даргыг авлигын хэргээр шалгагдаж байгаа юм. Энэ салбар эзэнгүй болсоор хоёр сарын босгон дээр ирээд байна. Тиймээс яаралтай томилгоо хэрэгтэй байгааг УИХ дахь эмэгтэй гишүүд сануулсан.

Эрүүл мэнд, спортын сайдын тухайд УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж Ц.Оюунбаатарыг Шадар сайдаас огцруулж, тус яамыг хариуцуулж, түүний оронд Н.Энхбаярыг Шадар сайдад томилох хүсэлт хүргүүлсэн. Мөн сайдад ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэнгийн нэр яригдаж байсан юм. Одоогоор Ерөнхий сайд эцсийн шийдвэрийг гаргаагүй байна.

Т.НОМИН


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж