Өнөөдөр Монгол Улс тусгаар тогтносны 104 жилийн ой тохиож байна. Уг өдрийг бүх нийтийн баяр болгон тав дахь жилдээ тэмдэглэж байна.
1911 онд Монголчууд Манжийн дарлалаас ангижрах хувьсгалыг өрнүүлж, улмаар улс гүрнээ сэргээн мандуулж, дэлхий нийтэд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан билээ. Энэхүү түүхэн үйл явдал болон Монгол Улсад анхны төрийн таван яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Н.Батбаяр нарын нэр бүхий УИХ-ын гишүүд 2011 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барьсан билээ. Хууль батлагдсанаар жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон юм.
Т.НОМИН