“Аймшигт дарангуйлагч” сайн санааны элч боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

“Аймшигт дарангуйлагч” сайн санааны элч боллоо

Холливудын од Форест Вайтекер ЮНЕСКО-гийн энх тайвны төлөөх сайн санааны элчээр сонгогдлоо. Түүний хүмүүнлэгийн салбарт оруулсан хувь нэмэр хийгээд уран бүтээлийн амжилтыг нь харгалзан энэ хүндтэй албанд томилжээ. Тухайлбал тэрбээр Угандагийн армид алба хаадаг бяцхан хүүхдүүдийн тухай “Илүү сайн сахиусан тэнгэрүүд” киног найруулан бүтээсэн юм. Хүүхдийн суурь боловсрол болоод хүүхэд залууст олгох энх тайван, хүний эрхийн боловсролд чиглэсэн хөтөлбөрт шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад түүний ажил чиглэгдэнэ.


1961 онд төрсөн Форест 2006 онд Угандагийн дарангуйлагч Иди Амин Дадагийн дүрийг бүтээн Оскарын шагнал хүртсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж