Тупакийн кинонд тоглох жүжигчнийг олжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

Тупакийн кинонд тоглох жүжигчнийг олжээ

Рэппер Тупак Шакурын намтраас сэдэвлэсэн кинонд тоглох жүжигчний нэр тодорчээ. Домогт рэпперийн амьдрал, уран бүтээл, учир битүүлэг үхлийн тухай энэ кино гарцаа байхгүй хамгийн их хүлээлт үүсгэсэн кино юм. Тупак Шакур 1996 онд Лас Вегаст болсон Майк Тайсон-Селдон нарын боксын халз тулааныг үзээд гарч явахдаа буудуулж нас барсан. Гэвч түүний үхэлтэй холбоотой олон маргаан байдаг. Тупак Шакурыг үхсэн гэдэгтэй эвлэрч чаддаггүй шүтэн бишрэгчид нь түүнийг одоо нэрээ өөрчлөн, нам гүм амьдарч байгаа гэсэн цуурхал дэгдээсэн ч батлагдаагүй билээ. Eyez On Me” буюу “Бүгдийн нүдэн дээр” нэртэй намтарчилсан кинонд жүжигчин Дмитриус Шиппийг тоглуулахаар болжээ. Кинонд түүнийг сонгож тоглуулах болсон шалтгаан нь гадаад төрх, зан араншин зэрэг олон талаараа Тупак Шакуртай адилхан гэнэ. “Бүгдийн нүдэн дээр” киноны зураг авалт хэдийн эхэлсэн бөгөөд жүжигчин дүрийнхээ судалгаанд оржээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж