Ц.Мөнхтөрийг МҮОНТР-рүү шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхтөрийг МҮОНТР-рүү шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Мөнхтөрийг МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

МҮОНТ нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа өргөтгөж, ММ агентлагийг өргөжүүлэн “Монголын мэдээ” сувагийг Үндэсний ТВ-2 болгох ажилдаа орсон юм. Ийм шийдвэрийг МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлөөс гаргасан байна.

Үүнтэй холбоотойгоор дээрх томилгоо хийгджээ.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж