Ж.Мөнхжаргалыг даргын зөвлөхөөр томиллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхжаргалыг даргын зөвлөхөөр томиллоо

МАН-ын дарга М.Энхболдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын орон тооны зөвлөхөөр Жавзмаагийн Мөнхжаргалыг томилжээ.

Тэрээр 1983 онд төрсөн. МУИС-ийг Улс төр судлаач, нийгмийн удирдлагын мэргэжилээр, Удирдлагын академийг Нийгмийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн. Сонгуулийн технологи, улстөрийн Пи Ар, илтгэх урлагийн чиглэлээр мэргэшсэн залуу боловсон хүчин юм. Өмнө нь Монголын Лектор төв, Засгийн Газрын Тохируулагч агентлаг МХЕГ, ЗТБХБ-ын яаманд удирдах ажил хийж байсан. НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн. УИХ-ын 2004, 2008, 2012 оны сонгуульд Ерөнхий менежер хийж нэр дэвшигчээ ялалтанд хүргэсэн туршлагатай. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Ерөнхийлөгчийн сонгуулийн алдаа ба оноо”, “Намд сэтгэлгээний дарга нарт арга барилын өөрчлөлт хэрэгтэй”, “Засгийн газар легитим шинжээ алдсан”, “Сонгоод уйлах уу, сонгоод хөгжих үү”, “Хогны уут 60 жилийн настай хог”, “Хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүлсэнгүй”, “Ухдаг биш ургуулдаг салбараа босгоё”, “Дэмжигч төвтэй намын үнэлэмж ирээдүйд өснө” зэрэг 20 гаруй нийтлэл бичиж өдөр тутмын сонин, мэдээллийн сайтуудаар дамжуулан олон нийтэд хүргэжээ.

            Г.СОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж