Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиалаар хамгийн их шэйрлэгдсэн, хамгийн олон лайк цуглуулсан, бас хамгийн олон коменттай мэдээ нь Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлсэн шинэ жилийн хошин мэндчилгээ байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд хамгийн шинэлэг, сонин сонирхолтой шийдэл дүүрэн улстөрч. Нэгэн хэвийн уйтгартай, албархуу, ёолкны мод шиг гоёсон улстөрчдөөс өөр сонирхолтой, содон, олны анхаарлыг татаж, магтаал, шүүмжлэлд зэрэг булуулах өвөрмөц сонин мэндчилгээгээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс өөр хүн ингэж зоригтойгоор бэлэг барьж чадахгүй л болов уу.

Хорин долоо, найман жил улс төрийн тогоонд чанагдаж ирсэн түүний хувьд Монголын хамгийн олон фанатуудтай бас хамгийн олон өрсөлдөгчтэй улстөрч гэж тодорхойлж болно.

Түүний ард түмэндээ барьсан шинэ жилийн сюрпириз үнэхээр сонирхолтой хийгээд барууны оронд трэнд болсон шинэлэг хэлбэрийг ашигласнаараа өөрөө нэмэх оноо авчирч чадлаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, өөрийгөө шүүмжлүүлэхээс тэр хэзээ ч эмзэглэдэгүй, энэ “элэглэл” нь хэдийгээр олон нийтийг хоёр талцуулж, нэг хэсэг нь Ерөнхийлөгчийг сюрпиризийг чин сэтгэлээсээ таашааж байгаа бол нөгөө хэсэг нь үүнийг эсэргүүцэн шүүмжилж буй. Гэхдээ уг мэндчилгээний дор үлдээсэн комментуудыг харахад олонх нь түүнийг дэмжиж, шинэ жилийн мэндчилгээ нь таалагдаж байгааг илэрхийлжээ. Ингээд та бүхэнд Ерөнхийлөгчийн илгээсэн шинэ жилийн шинэлэг сюрпиризийг сонирхуулъя.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж