Намын бүлгүүд хуралдахгүй

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд хуралдахгүй

Хуваарь ёсоор өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах ёстой ч шинэ жил ойртсон учраас тэр бололтой, хуралдаануудаа үндсэндээ цуцалжээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг тус бүр хуралдсангүй. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг энэ сарын 25-нд баталсан Сонгуулийн тухай хуулиар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Дэлгэрэнгүйг бид удахгүй хүргэх болно.

Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хуралдаагүй байгаа юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж