Осама бин Ладены бие хамгаалагч Нассер аль-Бахри 40 гаруй насандаа нас баржээ. Нассер Бахри өнгөрсөн амралтын өдрөөр Йемений эмнэлэгт өвчнөөр нас барсан байна. Абу Жандал нэрээр алдартай Нассер Бахри нь Осамаг Афганистанд байхад нь бие хамгаалагчаас гадна жолоочоор нь ажиллаж байсан аж. Нассер Бахри АНУ-ын Гуантанамо шоронгоос суллагдсаны дараа 2008 онд Йемений эргэн иржээ. Тэрбээр Боснис, Сомали, Афганистан улсуудад 1990-ээд онд үйлдэгдсэн исламын дайчдын халдлагад оролцсон аж.
АНУ-ын тусгай хүчний цэргүүд 2011 оны тавдугаар сард дэлхийн зартай алан хядагч Осама бин Ладеныг Пакистаны Абботтабад хотноо устгасан юм. Осама бин Ладеныг устгаснаас хойш аль-Каида бүлэглэлийн сүр хүч дарагдсан гэж хэлж болно. Аль-Каида бүлэглэл 2001 оны есдүгээр сарын 11-нд онгоц барьцаалан АНУ-ын Нью-Йорк хотноо орших Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг мөргөн нураасан юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС