МҮСБХ-оос хандивын тоглолтын талаарх мэдээллийг хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

МҮСБХ-оос хандивын тоглолтын талаарх мэдээллийг хийнэ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос өнөөдөр 12.00 цагаас Спортын төв ордны хурлын танхимд ирэх лхагва гаригт болох тоглолтын талаарх мэдээллийг хийх юм. 

MNBA CARES-БИД НЭГ БҮЛ ТӨСӨЛ-ийн хүрээнд хэд хэдэн үйл ажиллагааг цувралаар амжилттай зохион байгуулсан. Тэгвэл дээд лигийн “Уурхайчин”, МУИС МБМ, “Эрдэнэдрийлинг Ригс” багуудад хүчин зүтгэж явсан шилдэг холын зайн мэргэн буучдын нэг, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Батцэнгэлийн Батхишигийн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд хандив цуглуулах халз тоглолтыг зохион байгуулах гэж байна. “Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ” баг болон “Легионер"-уудын халз тоглолт ирэх лхагва гаригт буюу энэ сарын 30-ны өдрийн 18.00 цагаас Спортын төв ордонд болох бөгөөд тасалбарын үнэ 10.000 төгрөг юм. Мөн Б.Батхишигийн эмчилгээний зардалд туслалцаа үзүүлэх хувь хүн болон албан байгууллага 9609-4374, 8800-3852 дугаарын утсаар холбогдох буюу "Голомт" банк 1909318090 Батцэнгэл овогтой Батхишигийн дансанд шилжүүлж болно.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж